| | USD/MNT 0₮

ОНЦЛОХ ПОСТ: Ц.Хулан тагнуулд үйлчилсэн үү...Ч.Хүрэлбаатар тагнуулуудад үйлчилсэн үү...

Ц.Хулан улсын нууцад хамаардаг ажил хийдэг үү...

Ч.Хүрэлбаатар улсын нууцад хамаарах ажил хийдэг үү...

Ц. Хулан газар нутгаа зарсан уу....

Ч.Хүрэлбаатар газар нутгаа зарсан уу....

Ц.Хулан урвагч уу...

Ч.Хүрэлбаатар урвагч уу....

Ц.Хулан хотгор шанагын уурхайг зарсан уу...

Ч.Хүрэлбаатар хотгор шанагын уурхайг зарсан уу..

Энэ 2 хүний хэн нь ЯЛ ЭДЛЭХ ЁСТОЙ ВЭ ???? гэсэн пост өнөөдөр цахим орчинд тарж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байна.

Учир нь Яруу найрагч Ц.Хуланд холбогдох анхан шатны шүүх хуралдаан болж, түүнд болон лам Отгонбаатар нар гадны тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутган 9 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан нь олон нийтийг цочирдуулсан шийдвэр байлаа.

Эл шүүх хуралдааны шийдвэр олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулж, хилс хэрэгт унагасан, баримтгүйгээр хүн яллаж байна зэрэг асуудлууд ар араасаа хөвөрсөөр байгаа билээ.

Энэхүү Ц.Хуланд холбогдох шүүх хурлыг иргэн Ц.Ганбаяр гэх цахим хаягтай иргэн олон нийтийн сүлжээнд одоогийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын асуудалтай харьцуулан постолжээ.

Өнгөрсөн 5 дугаар сард Сайд Ч.Хүрэлбаатар шөнийн 23 цагт Хятад улсын иргэдтэй архидан согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн агуулга бүхий шууд дамжуулалтыг АСУ.МН сайтын сурвалжлах баг олон нийтэд хүргэсэн байдаг.

Энэхүү архидан согтуурсан гэх асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарлахдаа: “Хятад улсын Элчингийн зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Мөн Ерөнхий сайдын Хятад улсад хийх Төрийн дээд айлчлалын талаар ярилцсан” гэсэн байдаг. Харин үүний дараа Элчин сайдын яамнаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж шөнийн цагаар уулзалт, арга хэмжээ зохион байгуулаагүй гэсэн тайлбарыг гаргасан билээ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.