| | USD/MNT 0₮
Өнөөдөр Ардчилсан намаас мэдээлэл хийж, хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах шаардлага тавьж, мэдээлэл хийлээ.
М.Тулгат: “Нийслэлийн иргэдээс санал асуулга авахад 76 хувь нь хотын даргыг солимоор байна гэж хэлсэн. Мөн иргэд хотын даргаа өөрсдөө сонгодог болмоор байна гэлээ. НИТХ 45 төлөөлөгчтэй. 34 нь МАН-ынх байгаа. Энэ төлөөлөгчид өнөөдөр хотын даргыг авч үлдэж, цээжээрээ хамгаалж байна. Тэгэхээр Д.Сумъяабазарыг огцруулж, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна” гэлээ.
Энэ хүрээнд АН-аас дөрвөн шаардлагыг НИТХ-д тавьж байгаа юм байна. Тус дөрвөн шаардлага тавьсан байна. Үүнд:
-А зэрэглэлийн байршлуудад газар олгох зориулалтын өөрчлөх, барилга барих зөвшөөрөл өгөхийг зогсоох журам боловсруулсан. Энэ журмыг НИТХ-аар оруулж батлах
-Үер усны аюулын эх сурвалж, шалтгаан дээр НОБГ ажиллаж, бүрэн дүгнэлт гарга. Цаашдын төлөвлөгөөг танилцуул. Шалтгаан болсон холбогдох албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооц. АН хувийн өмчийг хамгаалдаг. Хувийн өмчийг нураах бол арга ядсан арга.
-2023 оны төсвийн тодотголыг яаралтай хийх, 2024 оны төсөвт инженерийн тооцооллын дагуу бүтээн байгуулалт хийх хөрөнгийг суулгаж өгөх. Холбогдох төслийг боловсруулж, олон нийтэд танилцуулах.
-Байгалийн гамшигт хүрээгүй хэмжээний үерийн асуудалд бэлэн байдал хангаж ажиллаж чадаагүй хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулж, хариуцлага тооц зэрэг юм байна.