| | USD/MNT 0₮

Увс аймаг 15.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдахыг ХОРИГЛОЛОО

Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд 15.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Тус аймгийн цагдаагийн алба хаагчид аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэр, аймгийн засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/62 тоот захирамжийг хариуцсан нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагад тарааж ажиллажээ. 

Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай захирамжид:

  1. Шинэ коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэнгээний газар, караоке, PC тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоох,
  2. Ресторан, цайны газрыг оройн 20.00 цаг хүртэл ажиллуулах,
  3. Архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх хугацааг өдөр бүрийн 15.00 цагаас хойш тус тус хязгаарлажээ.

Увс аймаг 15.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдахыг ХОРИГЛОЛОО
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.