| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ-5:ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

2020 оны УИХ-ын сонгууль нийт 29 тойрогтой байх бөгөөд орон нутагт 20, нийслэлд 9 тойрог байхаар УИХ-ын чуулганаар шийдвэрлэсэн. Тэгвэл гурван мандаттай байх Дархан-Уул аймгаас ямар хүмүүс нэр дэвших вэ гэсэн хар зураг гаргаж байна.

МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг услаж яваа.

Харин Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нар горилж яваа сурагтай. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн М.Сономпилийн нэр дэвших боломж байхгүй учир нь тэрбээр авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа юм.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар 45 дугаар тойрог болох Дархан-Уул аймагт МАН-ынхан ялалт байгуулж Монголбанкны гэх тодотголтой Б.Жавхлан, гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр нар гарч ирж байсан. Харин энэ жил цэнхэртүүлэх үү, улаантуулах уу гэдгийг цаг хугацаа харуулна.

Ингээд МАН-аас нэр дэвшиж байгаа гишүүдийн хэн нь хэн бэ.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс гишүүн болсон Б.Жавхлан

Банкны эдийн засагч мэргэжилтэй Б.Жавхлан төрсөн нутгаасаа 2016 онд их хуралд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон билээ. Түүний ажилласан байдлыг нь харвал

1997-1999 онд

Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч

1999-2000 онд

Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч

2000-2004 онд

Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч

2004-2006 онд

Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал

2006-2007 онд

Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч

2010-2016 онд

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос

Нутгийн удирдлагын дэд хорооны дарга хийж байна. Ийнхүү энэ жил дахиад өрсөлдөнө.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дахин нэр дэвшинэ

Эдийн засагч улстөрч судлаач, эрхзүйч гэх хос мэргэжилтэй гишүүн Б.Баттөмөрийн хувьд 2016 онд Дархан-Уул аймгаас нэр дэвшиж 6553 хүний саналаар их хуралд сонгогдож байсан.

Түүний төрд ажилласан байдлыг нь харвал,

1980-1986 онд

Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга

1986-1989 онд

Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга

2000-2008 онд

Улсын Гаалийн ерөнхий газар дэд дарга, дарга

2011-2013 онд

Монголын үндэсний татварын ерөнхий газар дарга

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн хийж байна.

Гурван удаа их хуралд сонгогдсон Д.Хаянхярваа нэр дэвшинэ

Эдийн засагч мэргэжилтэй, их хурлын гишүүн Д.Хаянхярваа энэ жил Дархан-Уул аймгаас нэр дэвшинэ. Түүний хувьд гурван удаа их хуралд сонгогдож байсан. Мөн Сангийн сайд ч хийж байсан төрийн түшээ билээ. Одоо тэрбээр намынхаа Бүлгийн дарга хийж байна.

Д.Хаянхярваагийн ажилласан төрд байдлыг харвал,

1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч

1989-1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч

1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга

1990-1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга

1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга

1993-2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга

2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2010-2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2018 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга хийж байна.

Б.Цэнгэл гэж хэн бэ?

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл МАН-аас нэр дэвшихээр болж өнгөрсөн аравдугаар сард ажлаа хүлээлгэн өгчээ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэнгэлийг өнгөрсөн 2017 онд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаанаар томилсон байдаг.

Б.Цэнгэл нь 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх, 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга.

2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга.

2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга.

2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд хийж,

2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.

АН-аас эдийн засагч Л.Наранбаатар, аймгийн намын дарга асан Н.Мөнхдаш хоёр нэр дэвшинэ 

Харин Ардчилсан намаас Л.Наранбаатар, Н.Мөнхдаш нарын нэр дуулдах болов. “Гложекс майнинг консалтинг групп” ХХК-ийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар бол АН-ын ҮЗХ-ны гишүүн.

Тэрбээр Дархан-Уул аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ эрт базааж буй. Сүүлийн үед 1072 хувьцааны ногдол ашиг, түүний үр шимийг олон нийтэд хүргэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр нэлээдгүй ажил хийж, улстөрчидтэй их заргалдаж маргалдаж заримтай нь шүүхдэлцэж яваа.  

Харин Л.Наранбаатарын өрсөлдөгч тус аймгийн АН-ын дарга асан Н.Мөнхдаш нэр дэвшинэ.

 

 

МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг услаж яваа.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.