| | USD/MNT 0₮
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болжээ. Тус хурлаар "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагуудыг томилсныг танилцуулсан байна.
Тухайлбал,
•"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх,
•"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр нар томилогджээ.
Намтар
"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ОТГОНСҮХ
Боловсрол:
1989-1999 онд Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургууль
2001-2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Философи, нийгэм, улс төр судлал бакалавр
2011-2013 онд Удирдлагын академийн Нийгмийн ухааны магистр
2014-2015 онд АНУ-ын Saint Thomas University Олон улсын хуульч
2018-2020 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Механик инженерийн магистр мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2009-2012 онд Өвөрхангай аймаг, Хархорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга
2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сайдын зөвлөх
2017 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн захирал
2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ний захирал
2019-2020 Нийслэлийн Зам тээвэр хариуцсан Засаг даргын орлогч бөгөөд, төслүүдийн удирдагч
2020-2021 онд Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга
2021-2022 Замын-Үүд дэх гаалийн газрын дарга
2022-2023 Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар
2023 оны долдугаар сараас эхлэн “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
"ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР
Боловсрол:
1984-1994 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй.
Ажилласан байдал:
1998-1999 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч
2002-2004 онд ХБНГУ-ын “FFS” банканд эдийн засагч
2004-2006 онд Улаанбаатар банканд ахлах эдийн засагч
2006-2009 онд “Кредит Монгол” ХХК-ийн зээлийн газрын захирал
2009-2012 онд “Женерал Финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2012-2016 онд “Цэлмэг Ази Констракшн” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал
2017-2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн захирал
2023 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл “МТЗ” ТӨХК-ийн эдийн засгийн албаны дарга
2023 оны долдугаар сараас эхлэн “ТТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.