| | USD/MNT 0₮

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч ХОРИГ ТАВИНА гэдгээ мэдэгдлээ

       УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина” гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.