| | USD/MNT 0₮

УИХ: Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Боловсролын ерөнхий хуультай хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын байнгын хороонд шилжүүллээ. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Уг хуулийн төсөлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх талаар тусгажээ.

Түүнчлэн тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно гэж тусгасан байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.