| | USD/MNT 0₮

ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ө.ШИЖИР ЕТГ-ЫГ УДИРДАНА

ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөхөөр болсноо өчигдөр мэдэгдэж мэдээлэл хийсэн. Тэрбээр АН-ын даргын ахлах зөвлөхөөр очиж байгаа ч ойрын хугацаанд сонгуулийн бэлтгэлээ хийхээр ийнхүү ажлаа Монголын хөлбөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга Ө.Шижирт хүлээлгэн өгч байна.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгатай гар нийлж ажиллаж байсан З.Энхболдын хувьд эв түнжин хагаралдаагүй. Харин ч Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг сонгуульдаа бэлтгэ гэсэн учраас тэрбээр хар амиа бодож ажлаа хүлээлгэн өгч байгаагаа дуулгасан.

Тэгвэл ЕТГ-ын дарга болж байгаа Хөлбөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн хүн болж таарна. Төрийн хүн биш спортын хүнийг сонгож байгаа нь түүнд их итгэл найдвар үзүүлснийх байх. Чухам ямар шалгуураар энэ албанд ирж байгааг Ерөнхийлөгч л мэднэ. Залуу хүн учраас энэ албан тушаалд тохирно гэж бодсон юм байлгүй дээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ө.Шижирт төрийн тамгыг атгуулахын тулд өнгөрсөн оноос орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулсан. Хөлбөмбөгийн холбоог нэртэй, төртэй, хүчтэй авч ирсэн тэрбээр ийнхүү төрийн албанд хүчин зүтгэж З.Энхболдын орыг дарж, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг хэрхэн удирдаж, шижигнүүлж авч явахыг цаг хугацаа харуулах л үлдлээ.

Ө.Шижир нь Монголын Хөлбөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга, Азийн Хөлбөмбөгийн холбооны хөгжлийн хорооны гишүүний сонгуульт ажилтай нэгэн. UBS телевизээс санаачилан зохион байгуулсан “Улстөрд залуу манлайлагч” төслийн зөвлөхөөр ажиллаж байсан.

ЕТГ-ын дарга З.Энхболд албан тушаалаа өгөхөөр болсноо өчигдөр мэдэгдэж мэдээлэл хийсэн. Тэрбээр АН-ын даргын ахлах зөвлөхөөр очиж байгаа ч ойрын хугацаанд сонгуулийн бэлтгэлээ хийхээр ийнхүү ажлаа Монголын хөлбөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга Ө.Шижирт хүлээлгэн өгч байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.