| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэ үеэр сангийн сайд Б.Жавхлан “Боомтын асуудал 20-иод жил гацалтад байсан ч энэ удаагийн айлчлалаар асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Мөн төр хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг сэргээсэн айлчлал болж байна. Түүнчлэн дараагийн хагас 100 жилд бид хамтдаа хөгжих, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага эхэлж байгаа шинэ цаг үед энэ удаагийн айлчлын ач холбогдол оршиж байгаа. Бидний оролцсон эдийн засгийн форум дээр Монгол Хятадын эдийн засгийн харилцаанд зөвхөн нүүрс бус бусад худалдааны олон замаар хамтарч ажиллах боломжийг нээлээ. Тэр дундаа эрчим хүчний салбарт хамтарч ажиллах боломж нээгдлээ. Мөн Монголын төв банк, Хятадын төв банк хоорондын үндэсний вальют харилцан солилцох гэрээ долоон сард дуусч байгаа. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй хүндрэлтэй байсан. Энэ удаагийн айлчлалаар үүнийг гурван жил дахин сунгахаар боллоо” гэв.