| | USD/MNT 0₮

"ХУРД" 30 ЖИЛДЭЭ ТӨРИЙН ХҮНДЭТ ХАРУУЛУУДЫГ ТҮРЭЭСЛЭВ ҮҮ?

“Хурд” хамтлагийн 30 жил дэнж хотойтол боллоо. Удаан хүлээсэн тоглолт байсан тул Монголчууд очихдоо сэтгэл доглолт өндөртэй очсон. Үндсэн тоглолт эхлэхээс өмнө олон хамтлаг дуучид дуулсан нь яг л том Music festival шиг санагдлаа гэх.

Хамтлагийн тоглолтын зохион байгуулалт үнэхээр таалагдсан ч нийтийн бие засах газар үнэхээр асуудалтай байлаа хэмээн тоглолт үзсэн хүмүүс бухимдан гарч харагдав. 00-ын хүлээлт 30+ минут. Энэ хүлээлт дунд “Хурд” хамтлагийн ихэнх сайхан дуунууд нь эгшиглээд өнгөрөв. “ХУРД 30” боргио залгилсан залуус Хурдын өмнө биш 00-ын өмнө зогссоор тоглолт дуусав. Хөгжим аппартур бол муу санагдав. Бөглүү дуугарсан микрофон хахалт их, өсгөгч улиж нам шум муу байлаа. Гэвч “Хурд” хамтлаг туршлагаараа тоглолтоо аваад гарсан.

Харин нэгэн зүйл үзэгчдийг нэлээд бухимдуулав. “Хурд” хамтлаг алдартай хамтлаг. Гэтэл Төрийн торгон цэргийг шоу-ндаа оруулан басгүй тайзан дээр команд гүйцэтгүүлээд авсан. Төрийн ёслолын торгон цэргүүдийг хөдөлгөдөг ямар ёс зүйгүй юм гэх нь байх ч:

-Өө, “Хурд” чинь намын хамтлаг болсон гэж ярих нь ч зөрж өнгөрөв. Ямартаа ч “Хурд” хамтлаг Төрийн торгон цэргийг түрээслэв үү?, эсвэл намын даалгавар байв уу?

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.