| | USD/MNT 0₮
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа. Ийнхүү УИХ-ын гишүүний тоог 126 болгон нэмэгдүүлж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоотой болж байна. Их хэрүүл тэмцлийн үр дүнд бий болсон монголчуудын төрд тохирох азын, найдварын, туршилтын тоо нь 126 гэж гарлаа.
Гэтэл төрийн зарим өндөрлөг нь: Эрх мэдлийн хэт их төвлөрлийг бууруулж, нийгмийн олон талын дуу хоолой парламентад ажиллах боломжийг бий болгох учиртай тоо, тогтолцооны өөрчлөлтийг баталж чадлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэдхэн хүний эрх ашгийг хангадаг тогтолцоогоор улс орны амин чухал асуудлууд хаягдаж иржээ. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тойрогт барьцаалагдсан ашиг сонирхлыг үгүй болгож, бодлогоор өрсөлддөг, зөвшилцлийн улс төр бий болно гэж бараг л ирээдүйг тайлагначихсан.
Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол эрх мэдэл, албан тушаал дагасан авлига, ашиг сонирхлыг устгах өөрчлөлт байгаасай гэж иргэд найдаж байгаа ч өндөр тооноос 76+ тоон үзүүлэлт бараг л санасандаа хүрсэн. Харин зарим ухаантан мэргэд: Тэнэгүүдийн тоог нэмэхэд чанарт үр дүн гарахгүй гэдгийг бас сануулаав авах шиг болсон.
Харин монголын нийт иргэдэд нэг эргэлзээ бий болоод байна. Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76- гаас 126 болголоо. Одоо аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн "ТООГ" бас нэмж таарах нь ТИЙМ ҮҮ...??? хэмээн жиг жуг ярилцаж эхлэв.
Монголд дарга нар их ээ их, санаа нь чоно оо чоно...