| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУС бол ТАХАЛ гэдгийг хүмүүс яагаад ОЙЛГОЖ ОЙШООХГҮЙ байна вэ

Монголчууд бид ядаж маскаа тогтмол зүүх ёстой. Яагаад гэвэл  Монголд жилд шинээр 4000 хүн сүрьеэгээр өвчилж түүний 200 нь нас бардаг. Өвчлөгсдийн 60% УБ хотод гардаг, 70% нь 15-44 насныхан байдаг.

2019 онд уушигны хатгаагаар 78141 хүн хэвтэн эмчлүүлж 431 нь нас барсан. 5-7 хоногт эдгэдэг байсан бол сүүлийн үед маш хүнд хэлбэрийн хатгалгаа богино хугацаанд хүндэрч, амьсгалын замын дутагдал, бусад эрхтэн системийн хурц дутагдалд оруулах тохиолдлууд нэмэгдсээр байна.

Нас барсан 431 хүний ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлсэн. Сүүлийн 10-15 жилд уушигны завсрын эдийн хатгаа нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь зам засвар, зам тээвэр, барилга, машин тэрэгний ихсэлт, уул уурхайн салбарын тоосжилттой холбоотой. Уушигны хавдар нь Монгол Улсын нийт хавдрын 3 дугаарт бичигддэг.
- Хувийн ариун цэвэр муу, гараа угаадаггүй, усанд ордоггүй хүмүүс маш их байна.
- Хотынхоо гудамжинд чөлөөтэй тамхи татаж, шүлс, нус цэрээ хаядаг.
- Хэрвээ та өвдвөл Монголын эмнэлэг хүрэлцэхгүй, мөн та өөрөө ч мэдэхгүй маш олон хүнд нууцаар халдвар тараах эрсдэлтэй.
Ийм учраас МАСК зүүх ёстой. Байдал НОЦТОЙ байна.


Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, тэргүүлэх цэрэг армитай, тэрбум илүү хүнтэй Хятад улс, түүний дотор Ухань хотын 12 сая хүн ам бүх дэлхийн даяар анхаарлын төвд байна. Ухань хотын нэгэн орон сууцны 30 гаруй оршин суугч корона вирусээр өвчилж, 90 гаруй хүн өндөр халуурсан учир шалтгааныг нууц камерын бичлэгээр илрүүлсэн. Нэг эмэгтэй энэ вирусээр өвчилсөн байсан ба тэр орон сууцны хаалганы бариулууд руу сэмхэн гэтэж нуугдан шүлсээ хаяж байгаа бичлэг байв. /Эх сурвалж: Sin Chew Daily/

Британийн иргэн эрэгтэй 1-р сарын 20-22-нд Сингапурт болсон бизнесийн хуралд 100 гаруй төлөөлөгч оролцсоны дотор Хубэй мужаас ирсэн нэг хятад хүнтэй ойрхон байсан бөгөөд хурлын дараа Франц руу нисэж 1-р сарын 24-28-нд Альпийн нуруунд цанаар гулгажээ. Тэнд байхдаа амралтын байранд Британийн хэсэг иргэдтэй хамт байсан бөгөөд гэртээ харьсаны дараа халуурч 2-р сарын 6-нд эмнэлэгт хүргэгдсэн. Цанын баазад хамт байсан хүмүүсийн 5 нь халдвар авсан байсныг 2-р сарын 8-нд Францын ЭМЯ-ны сайд Агнес Бузин зарлан мэдэгдсэн. Гэтэл бас хэдэн өдрийн дараа Францын цанын баазаас Испаний Маллорка арал дахь гэртээ буцаж ирсэн нэг хүнээс корона вирусын халдвар илэрсэн. Зөвхөн нэг хүнээс цааш яаж хэрхэн нууцаар халдварлан тархаж байгааг энэ жишээ харуулсан. Дөнгөж өнөөдөр коронавирус 12 хоног бус 24 хоног нуугдаж чадаж байгааг илрүүллээ.

“Халдвар авсан болон нас барсан хүний тоог нуун дарагдуулж байна” хэмээн Хятадын нэгэн сайт тоо баримттайгаар дэлгэснийг Солонгосын MBN телевиз мэдээлсэн бөгөөд тэдний шинжээчдийн үзэж байгаагаар 154023 хүн халдвар авч, 26900 хүн эдгэрч, 24589 хүн нас барсан, 79808 хүний байдал хүнд байгаа гэж үзсэн. Хятадын тэрбумтан Гоу Венгүй Ухань хотын 49 шарил чандарлах газрууд 24 цагийн турш зав чөлөөгүй ачааллан ажиллаж, тэр орчинд органик матер үүсгэдэг хий хэт ихэссэн, Хятадын ЗГ нас барсан хүмүүсийн бодит тоог нуун дарагдуулж байна, 1000 биш 50000 давсан, халдвар авсан хүний тоог ч нуун дарагдуулж байна хэмээн эгдүүцэж мэдэгдсэн.

КОРОНАВИРУС бол ТАХАЛ шүү дээ.
Дэлхийд хамгийн их хохирол авчирсан тахлууд:
1.Бясаа, хархнуудаар дамжсан тахал: Египетээс Константинополь руу хөлөг онгоцоор тариа будаа зөөвөрлөх үед тээгдэж ирсэн 541, 750 оны тахалууд Европод 25-50 сая хүн, Хойд Африк, Төв Ази, Арабад 2 дахин олон хүний амийг авсан.
2. IY зуунд “хар цэцэг” тахал Хятадад тархаж, YI зуун гэхэд Солонгост хүрсэн. 737 онд энэ тахлын улмаас Японы хүн амын 30% нь амь үрэгдсэн.
3.Дундад зууны үед Хятад, Энэтхэгээс эхлэлтэй “хар үхэл” тахал Ази, Европ, Хойд Африк, Гренландад хүрсэн. Энэ тахалаар Италийн хүн амын тэн хагас нь үхсэн. Герман улс 1 сая хүнээ алдсан. 1386 онд Оросын Смоленск хотод 5-хан хүн амьд үлдэж байсан. Европ тив хүн амынхаа гуравны нэгийг алдсан. Энэ тахалд Алтан ордын улсыг захирч байсан монгол цэргүүд ч өртсөн юм.
4.Холер:1817 онд Зүүн Өмнөд Азид эхэлж Энэтхэгт гэхэд 40 сая гаруй хүний амь насыг авч одсон. Холерийн халдвар Европт хүрч энэ үед анагаах ухаан хурдацтай хөгжиж байсан болохоор харьцангуй бага буюу Лондон 7000 хүн, нийт Европ 100 мянган хүнээ алдсан.
5.Испаний ханиад: 1918-1919 онд ердөө 18 сарын хугацаанд 100 сая хүн буюу дэлхийн хүн амын 5% нь үрэгдсэн. Барселион хот гэхэд өдөрт 1200 хүн нь амь үрэгдэж байсан ба Аляскийн хойгоос Өмнөд Африк хүртэл бүхэл бүтэн тосгоноороо сүйрч байсан түүхтэй.
6.Шувууны ханиад: XIX зуунд тодорхой болсон, харин H5N1 хүнд халдсан анхны тохиолдол 1997 онд Хонконгт бүртгэгдсэн. Дараа нь гахайн томууд шилжиж, тарилга хийлгэж, амны хаалт зүүж хамгаалсан. Вакцин, хувийн ариун цэвэр, хөл хорионы арга хэмжээ зохих үр дүнгээ өгч олон хүн үрэгдэхээс сэргийлсэн ч 2003-2008 онд 227 хүн нас барсан байдаг.

Цагаан сар хэдийгээр малчдын, ахмад настнуудын хувьд тэмдэглэх дуртай баяр ч гэлээ энэ удаад өргөн дэлгэр бус, гэр бүлийн хүрээнд нүсэр биш байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх тухай онцлоход ямар ч анхаарсан шинжгүй худалдааны төвүүдээр дүүрэн хүмүүс байна. Тэгээд бас талаас илүү нь ямар ч амны хаалтгүй байсны дээр шүлсээ үсчүүлэн чанга ярьж байгаа хүмүүс ч их байсан. Номин их дэлгүүрийн худалдагч нарын 80% нь амны хаалтгүй байв. Ах дүү, амраг садангууд тань вирус тээхээргүй бат бөх биетэй, эв эрүүл, сав саруул уу. Ганц удаа ЦАГААН САР-аа ӨНЖӨӨЖ яагаад болохгүй байна вэ.

Өнөөдөр ажлаа тараад гадаа дулаахан байсан болохоор гэр рүүгээ алхах замд тааралдсан 9 эмийн сангаар орлоо. Зөвхөн нэгд нь шүүлтүүртэй, 3500 төгрөгний амны хаалт байсан. Бусад газарт бүгдэд нь байхгүй байсан. Оёдлын машинтай бол ядаж гэртээ даавуугаар ч болтугай өөрсөддөө маск оёж зүүх хэрэгтэй.

Гурван хоногийн өмнө гэртээ авдаг жишгээрээ хүнс худалдан авахад Номингийн дундын тор 45000 төгрөг орчимд дүүрдэг байсан бол энэ удаа 55000 төгрөгөөр дүүрэв. Харьж ирээд өмнөх хүнсний баримт, тухайн өдрийн баримт хоёрыг тулгаж харахад барааны үнэ 300-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэх мэтчилэнгээр энэ аюултай вирус бидний амьдралд маш сөрөгөөр өдөр тутам нөлөөлж байгаа учраас бид нар өөрсдөө хичээж сэргийлэх ёстой. Хөл хорионы хугацааг хэн ч сунгахыг хүсэхгүй байгаа, эрүүл мэндээс өгсүүлээд олон хүний амьжиргаанд нөлөөлж байгааг бүгд мэдэрч байгаа. ХЭНЭГГҮЙ байхаа больмоор байна.


- Маскаа зүүж, гараа, аяга халбагаа тогтмол угаагаарай.
- Хаалганы бариул, гар утас, цахилгааны шатны кноп, компъюторын маус гэх мэт байнга гар хүрдэг бүхнийг спиртээр, архиар арчиж ариутгаж байгаарай.
- Халуун хоол цай, аньс, чацаргана, цагаан идээ, сонгино, сармис, цагаан гааг түлхүү хэрэглээрэй.
- Гадуур бусад хүмүүстэй хооллох үед нэг тавагнаас шэйрлэж хооллохгүй байх, савх, халбага сэрээгээр шүлс дамжуулахгүй байхыг анхаараарай.

ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг Монголд авчрахаар ярилцаж байна. Байдал ноцтой байна л гэсэн үг шүү дээ.

Коронавирус нь амьсгалын замын SARS-Cov-тай ижил төрлийнх гэдэг нь батлагдсан бөгөөд 2003 онд IQAir брэндийн HyperHEPA шүүлтүүр бүхий төхөөрөмжийг 150 гаруй эмнэлэгт ашиглаж байж зогсоосон гэдэг. Боломжтой бол агаар чийгшүүлэгч, шүүгч төхөөрөмж хэрэглэвэл сайн л байх.

#Коронавирус
#Coronavirus
#МаскааЗүүцгээе!
#ГарааБайнгаУгаацгаая!
#ШүлсээГудамжиндБүүХая!

ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг Монголд авчрахаар ярилцаж байна. Байдал ноцтой байна л гэсэн үг шүү дээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.