| | USD/MNT 0₮

ИЗНН-ЫН ДАРГЫН ЗӨВЛӨХӨӨР Т.ГАНБОЛД ТОМИЛОГДЖЭЭ

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуягийн зөвлөхөөр “Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд томилогджээ. Ийнхүү энэ намаас их хуралд нэр дэвших боломжоо бүрдүүлэв үү гэж харж байна. 

Түүнийг улс төрийн хүрээнийхэн “хамар” Т.Ганболд гэж  андахгүй сайн мэднэ. Мөн эдийн засгийн салбарт зартай нэгэн гэдгийг сайн мэдэх байх.

Тэрбээр 2015 онд МАН-ын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр татгалзаж гараад дараа нь буюу 2016 онд хөрөнгө мөнгө хаяж Хөдөлмөрийн үндэсний намд элсэн орсон ч удалгүй бууриа сэлгэсэн байдаг.

Түүнийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн үеэл гэдэг бөгөөд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед шоронд орж байсан. Тэрбээр С.Дэмбэрэлийн УИХ дахь кнопыг ашиглахын тулд Т.Ганболдыг шоронд хийж байсан гэдэг.

Жишээ нь, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой буюу УИХ-д суудалтай байсан Иргэний Зориг Намыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хэрэг үүсгэж сонгуульд нэр дэвшигчдэд мандат олгож дууссан өдөр нь эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгож улстөрийн барьцаанд оруулж байсан тухайгаа Т.Ганболд ярьж байсан удаатай.

Тэгвэл ИЗНН-ын даргын зөвлөх болсон Т.Ганбол ийнхүү бичжээ.

Тэрбээр “Ах нарын маань залуу үеийнхнийгээ гоё эвдэж эхэлсэн баримт

Өнөөдөр нийгэм тэр чигээрээ ийм өвчинд автчихсан байна шүү дээ. Юу вэ гэхээр залуу үе дотор маань баялаг бүтээдэг хүн байхгүй болчихсон. Өнөөдөр нийгмээрээ, бараг тэр аяараа эсвэл урлаг уран сайхан, эсвэл баялгийг яаж хуваарилах уу гэсэн хуваарилахын төлөө зүтгэгчдийн эгнээ болоод гараад ирчихсэн.

Тэгээд хар залуугаараа дандаа төр, яам, улс төр лүү орчихдог. Энэ хүмүүсийн амьдралын төлөвшил, ойлголт, утга нь амьдрал ахуйгаа тэтгэх тав гурван цаасаа яаж олох вэ гэдэг арга нь ойлгомжтой. Ингээд шууд буруу зам руу будаа тээгчид болоод эхэлдэг. Энэ байдлаас нь болоод хүмүүсийн дунд яригддаг цүнх баригч, “бөгс хонго” долоогч гэх хүний ёсгүй хачин муухай томьёонууд гарч эхэлсэн.

Нөгөө л ах нарын маань залуу үеийнхнийгээ гоё эвдэж эхэлсэн баримт нь шүү дээ. Ингээд эвдээд янзалчихсан залуучуудаа нөгөө доороос нь эхлээд ганзага үүрээд, өнөөдрийг хүртэл энэ амьдралын төлөө удаан замаар, зовлонтой замаар, хүнд замаар мөлхөөд ирж байгаа бид нарын дээр шууд крандаж аваачдаг. Өнөөдөр худлаа биш.

Төрийн том том албан тушаалууд дээр, хууль хяналтын байгууллагын том том албан тушаалууд дээр дандаа жаахан жаахан хүүхдүүд байж байгаа биз дээ. Энэ жаахан хүүхдүүдийг залуу гэж байгаа юм биш. Энэ жаахан хүүхдүүдийн цаана туршлага гэж юу байна. Эд нарын цаана дандаа хэн нэгэн Их Хурлын гишүүний туслах байсан, хамаатан байсан, хэн нэгэн дарга нарын ах дүүгийн статус л байгаа. Төрийн ажлыг очоод баллаж байгаа эгнээ дандаа ийм хэлбэрээр гарч ирсэн хүүхдүүдээр дүүрчихсэн байгаа. Тэгэхээр энэ нийгэм чинь тэр чигээрээ системээрээ буруу яваад байгаа байхгүй юу. Энэ чинь бид нарын хөгжлийн чөдөр, уналтын суурь нь болж эхэлж байна” гэжээ.

 

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуягийн зөвлөхөөр “Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд томилогджээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.