| | USD/MNT 0₮

Б.Өсөхбаяр: Миний цалин бүх аймгийн ИТХ-ын дарга нарынхтай адилхан

Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр өөрийнхөө цалинг нэмсэн тогтоолд өөрөө гарын үсэг зурсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл бид түүнтэй утсаар холбогдож зарим асуултад хариулт авсан юм. Тэрбээр "2020 оны нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу миний цалин нэмэгдсэн. Бүх аймгийн ЗД, ИТХ-ын дарга нарынхтай адил байгаа. Харин гарын үсгийн хувьд Монгол Улсын Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 25.2-т хурлаар болон тэргүүлэгчдийн тогтоолд зөвхөн ИТХ-ын дарга гарын үсэг зурна гэж заасан байдаг. Тэрнээс биш би хууль дүрэм зөрчөөд, дур мэдэж өөрийнхөө цалинг нэмсэн зүйл байхгүй" хэмээн мэдэгдэв.

БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.

Б.Өсөхбаяр: Засгийн газрын шийдвэрийн дагуу л би цалингаа нэмсэн
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.