| | USD/MNT 0₮

Т.ДОРЖХАНД: 76 гишүүний тоо 126 болж батлагдсан тохиолдолд өнөөдрийн 76 гишүүний төсвийг өсгөхгүй байя гэдэг дээр бид тохирсон

      УИХ-д суудалтай гурван намын төлөөллүүд уулзаж ҮХНӨ-ийн асуудлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Тогтолцоо, тооны асуудал шийдэгдсэнээр Монгол Улс том алхана. Нэг ч төгрөг зарахгүйгээр парламентаа бэхжүүлэх суурь асуудлууд салбарын бодлого суурьших боломж болно. Гишүүдийн тоог 126-аас доош болговол энэ өөрчлөлтийг хийгээд үр дүн гарахгүй. Тиймээс 126 дээр санал нэгдье гээд нэгдлээ. 76 гишүүний тоо 126 болж батлагдсан тохиолдолд өнөөдрийн 76 гишүүний төсвийг өсгөхгүй байя гэдэг дээр бид тохирсон. Өөрөөр хэлбэл, нэг УИХ-ын гишүүн сард 10 сая төгрөгийн зардалтай. Нийтдээ жилийн 10 тэрбум төгрөгийн зардал гаргаад байгаа юм. Үүнийг энэ зохицуулалтаар барина. Хоёрдугаарт, жагсаалтын асуудал байгаа. Хамгийн нэр хүнд муутай улс төрчид намын жагсаалтаар орж ирэх гээд байна гэх болгоомжлол байна. Манай нам энэ чиглэлд уриалга гаргасан. МАН хүлээж авсан. Ардчилсан нам хүлээж авах байх гэж бодож байна. Жагсаалтад орох нэр дэвшигчдийн шалгуурыг өндөр тавьбал иргэд сонгогчийн итгэл нэмэгдэнэ" гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.