| | USD/MNT 0₮

Б.Дэлгэрмаа: АН-ын дарга Хятадын коммунист намаас сонгуулийн санхүүжилт босгох хэлэлцээ хийгээгүй

АН-ын удирдлагууд Хятадын Коммунист намаас сонгуулийн санхүүжилт босгохоор уулзалт хийж байна гэх утга бүхий зураг, бичлэг цахим орчинд тархаад буй. Тэгвэл энэхүү мэдээлэлд АН-аас дараах тайлбарыг хийлээ. Тухайлбал, тус намын дэд дарга Б.Дэлгэрмаа хэлэхдээ “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ХКН-ын урилгаар БНХАУ-д айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван Чен, тус намын Олон улсын харилцааны газрын дарга Сүн Тао болон албаны бусад хүмүүстэй уулзаж, улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон юм. Үүнийг мушгиж гуйвуулж, АН-ын удирдлагууд Хятадын коммунист намаас сонгуулийн санхүүжилт босгох хэлэлцээ хийж байна гэх утга бүхий мэдээллүүдийг цахим хуудсуудаар зохион байгуулалттайгаар тарааж эхэлсэн. Энэ үеэр сонгуулийн дэмжлэг, санхүүжилтийн талаар огт дурдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Яриа, хэлэлцээ хийгээгүй. Хуулиараа ч хориотой” хэмээн онцоллоо.

Б.Дэлгэрмаа: АН-ын дарга Хятадын коммунист намаас сонгуулийн санхүүжилт босгох хэлэлцээ хийгээгүй
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.