| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо УИХ-д суудалтай хоёр намын даргатай уулзаж8 гишүүдийн тоог эцсийн байдлаар хэд болгож нэмэгдүүлэх асуудлыг ярилцаж байна.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн талаар иргэд, сонгогчдын байр суурийг сонсож ажилласан юм. Тэгвэл дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, иргэдийн зүгээс ирүүлсэн санал хүсэлт буюу УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй харин үүнээс бага байхыг дэмжсэн мөн тогтолцооны өөрчлөлт хийх нь зөв гэдэг саналтай байгаа гэдэг асуудлыг бүлгийн хуралдааны үеэр дурдсан. Яг одоогоор МАН-ын бүлгийн хурал түр завсарласан байгаа бөгөөд үдээс хойш 17:00 цагаас шуурхай хуралдахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь АН болон ХҮН намын дарга нартай уулзаж байна.