| | USD/MNT 0₮
БЗС-гийн хулгайн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тэргүүлэх мэргэжлээр суралцахад олгоно гээд журам нь гарчихсан. Гэтэл топ 100-д багтаагүй бакалаврын түвшний зээлдэгчдийн 37 хувь нь хэний ч мэдэхгүй сургуульд явчихсан байгаа юм. Тэргүүлэх бус мэргэжлээр 56 хувь зээл авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр 7.7 тэрбум төгрөг олгогдчихсон. Мэдээлэлд ойр гэгдэх БШУЯ-ны ажилчдын үр хүүхдүүд нь нийт зээлдэгчдийн 10 хувь нь. Ийм болохоор энгийн иргэдийн хүүхдүүд энэ зээлд хамрагдаад гадаадын их дээд сургуульд явах боломж нь хязгаарлагддаг юм байна. Энэ систем нь 30 жил явж ирсэн байна. Түүнээс гадна сургууль, мэргэжлээ дураар сольсон, очоод их сургуульд суралцаж байна гэж хуурамч диплом бүрдүүлээд хэлний курст очоод сурчихсан байна шүү дээ. БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авсан тохиолдлууд байна. Муу дүнтэй сурсан ч зээлийн санхүүжилтээ авсаар байдаг тохиолдол ч байна" гэв.