| | USD/MNT 0₮

Гарцаар гарч явсан 83 настай эмээг мөргөж гэмтээжээ

Өнгөрсөн онд манай улсад зам тээврийн ослын шинжтэй 77,444 дуудлага бүртгэгдэж, ослоос болж 3790 хүн гэмтэж бэртэн, 561 хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай статистик бий. Үүгээр ч зогсохгүй гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж гэмтээх осол ч ихсэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа.

Хамгийн сүүлд гэхэд, энэ сарын 10-ны орой Хан-Уул дүүрэгт 83 настай иргэн Ж-г гарцаар гарч явахад нь мөргөж гэмтээсэн байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, гарцаар гарч буй явган зорчигчдод хүндэтгэлтэй хандаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өнгөрсөн онд манай улсад зам тээврийн ослын шинжтэй 77,444 дуудлага бүртгэгдэж, ослоос болж 3790 хүн гэмтэж бэртэн, 561 хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай статистик бий. Үүгээр ч зогсохгүй гарцаар гарч буй явган зорчигчийг мөргөж гэмтээх осол ч ихсэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.