| | USD/MNT 0₮
Гадаад хэргийн яам хамтын ажиллагаатай улс орнууд руу олон улсын харилцааны мэргэжилтнийг хоёр яамны хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу тухайн улсад нь бэлтгээд удаж байгаа аж.
Тухайлбал, ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны сургуульд жил бүр манай улсаас цөөнгүй хүүхэд суралцдаг бөгөөд шалгалтыг нь ГХЯ-ны хурган дарга нар авдаг байна. Энэ жилийн Москвагийн Олон улсын харилцааны сургуулийн шалгалтыг тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэд захирал Д.Амарсайхан, зөвлөх А.Гэрэлмаа болон Хөрш орнуудын газрын захирал Б.Болор нар авчээ. Гэтэл ерөнхий боловсролын сургуулиа алтан медальтай төгсч буй унаган орос, англи хэлтэй хүүхэд шалгалтандаа унаж, орос хэлний мэдлэгээ ч бүрэн эзэмшиж чадаагүй сурлага тааруу хүүхдүүд тэнцсэн нь эцэг эхчүүдийг гайхахад хүргэжээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр, энэхүү шалгалт нь зохион байгуулалттайгаар луйварддаг, шалгалтын тест нь задардаг гэх мэт яриа жилийн жилд гардаг боловч ГХЯ-наас ямар ч арга хэмжээ авдаггүй аж. Олон жил тус яаманд амь бөхтэй оршиж, танил талынхаа хүүхдүүдийг явуулдаг энэхүү ужгирсан асуудлыг шалгалтанд орсон хүүхдүүдийн эцэг эх АТГ-д шалгуулахаар болжээ. Шалгалтанд орсон хүүхдүүдийн дүнгийн мэдээлэл тодорхой бус байдаг бөгөөд сүүлийн таван жилийн хугацаан дахь шалгалт авсан болон энэ жилийн шалгалт авсан дээрх албан тушаалтнуудыг АТГ-д шалгуулах юм байна.