| | USD/MNT 0₮

ЗАНГИА ЗҮҮСЭН БОЛГОН ЭРҮҮЛ БИШ

   Би СХД-ийн 9 дүгээр хорооны Засаг дарга Л.Бямбадорж гэж хүн байна аа гэж тэр яриагаа эхлэв. Бусад нь алга ташив. Бүгд ёслолын хувцастай хүмүүс нэгэн дор нирх нирххийн алга таших нь социализмын хэмнэл шиг ёр зөгнөсөн чимээтэй. ҮХНӨ-ийг дэмжихээр барахгүй тэр нь нийгмийн захиалга юм гэнэ. Эцэг хуулиа алгаддаг үр ард түмэн гэж байдаг юм уу? Ялангуяа СОЦ-ууд шүү!!!

   Энэ Засгийн газар маш сайн ажиллаж байгаа учраас 30 гаран жил бугшсан хулгайг ил болгосон гэнэ ээ. Гэтэл сүүлийн 30 гаран жил төрийн эрхэнд хэн нь илүү олонхийн суудалд лаглайн суусан бэ? гэхээр МАХН ба МАН биз дээ. Олон жил 76 хулгайч гэж нэрлүүлсэн гэнэ үү? 30 гаран жилүүдээ дөрөвт хуваа. Тус бүрт нь 76 хүн бий гээд бодохоор 76-аас хэтэрхий олон тоо гарна. Л.Бямбадорж хороон дарга аа.

   Гишүүдийн тоог улам олон болгож байж шударга тогтолцоо бий болно гэж хорооныхон нь гэлтгүй иргэд дэмжиж байгаа гэнэ ээ. Харин эсэргүүцээд байгааг нь ард түмэн мэдээд та мэдэхгүй байна. Занданшатар дарга нь нийгмийн бүх төлөөллийг оруулъя гэснийг эш дурдаад авсан. Дарга аа, малчид малаа маллаж, сан техникч дулаанаа хангаж, багш нар хичээлээ заадаг. Харин та нар улс төрийг “хийдэг”. Тэдний өмнө хийх ажил нь байдаг бол та нарын өмнө микрофон байдгаараа л ялгаатай.

   Энэ Засгийн газар сайн ажиллаж байгаа тулдаа залуучууд хэд хэд жагссан гэнэ ээ. Өдий наслахдаа ийм учир зүйн алдаатай ойлголтыг сонсож явсангүй. Ча, чү гэхээр адгуус хүртэл ойлгодог бол дээр хэлэмжийг үнэхээр ойлгосонгүй. Харин ажлаа муу хийгээд байгаа учраас л “Ажлаа хий” гэж жагссан баймаар юм.

   Гишүүдийн тоог 300 болгож байж парламент шударга ажиллана,152 цөөднө гэнэ ээ. Зангиа зүүсэн болгон эрүүл биш юм даа. Хороон дарга ингэж л ярив.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.