| | USD/MNT 0₮

Р.БАТБУЯН: Д.СОСОРБАРАМ “Ард кино театр”-ыг Үндэсний өв соёлоо сурталчилах театр болгоно гэж 20 жил ард түмнийг ХУУРСАН

        Иргэн Р.Батбуян Д.Сосорбарамын мэдэлд очсон Ард кино театрыг нурааж, орон сууц барихыг эсэргүүцэн 21 хоног жагсаж үзэл бодлоо илэрхийлж байна. Тэрбээр “2004 онд түрээслэгчийн давуу эрхээр нийслэлийн өмчийн газраас 80 дугаар тогтоол гаргаж, энэ хүний өмчид шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан. 151 сая төгрөгөөр зарагдсан гэдэг боловч гадуур маш олон мэдээлэл явж байгаа. Тухайн мөнгөө өгөөгүй ч гэдэг. МОаХ-ны тэргүүн ДарьСүхбаатар хэлсэн байдаг. Сөүл ресторанд Сосорбарам Ц.Элбэгдоржийг заамдаж авсан. Учир нь “Чи баяжаад, би баяжихгүй байна. Надад юм өгөөгүй” гэдэг утгатайгаар заамдаж авсан. Ингэж заамдаж авсаны үндсэн дээр Од кино театрыг авсан гэдэг. Гэтэл энэ хүн Ард кино театрыг авахдаа “Саран хөхөө” гэдэг театр байгуулж, Үндэсний өв соёлыг дэлхий дахинд түгээн сурталчилна” гэж авсан боловч 20 гаруй жил Саран хөхөө театраа байгуулсангүй. Монголын ард түмэн, соёлын яам, төр засаг энэ хүнд итгэсэн. Гэтэл 20 жил итгэлийг нь алдчихлаа” гэв.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.