| | USD/MNT 0₮

МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО

    Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Хэл бичиг соёлын “Хос уянга” оюутны нэгдэл хамтран зохион байгууллаа. 21 дэх жилдээ болсон Монгол бичгийн улсын уралдаан 2023.04.29-ний өдөр МУИС-ийн II байрны 343 тоот танхимд болж нийт 300 гаруй оролцогч нийслэл болон орон нутгаас ирж оролцов. Энэ удаагийн уралдааныг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз дэмжигч байгууллагаар, МУИС-ийн хэвлэлийн газар, Удам соёл ХХК, Болорсофт ХХК, Арвин хад ХХК, Хан төгс ур НҮТББ, Монгол хэл, уран зохиолын 1974 оны төгсөгчид,  Монгол хэл, соёлын сургуулийн 2008 оны төгсөгч О.Зоригт  зэрэг байгууллага, хувь хүн ивээн тэтгэж, амжилттай оролцсон оролцогчдод онцлох бүтээгдэхүүнээрээ бэлэг барив. Уралдаанд, ЕБС-ийн мэргэжлийн багш нар, албан хаагчид, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнууд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараар өрсөлдлөө. Мөн байгууллага, хувь хүний төрөлд олон нийтэд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хувь нэмэр, оролцоогоор нь шалгарууллаа.  

Шагнал гардуулах ёслол: 

  1. Ангилал: Байгууллага-хувь хүн, мэргэжлийн багш нар, албан хаагч  /Хэзээ, хаана: 2023.05.03-ны өдөр 13:00 цагт Чингис хаан Үндэсний музейн “Монгол бичигтэн-2025” /
  2. Ангилал: Мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутан  /Хэзээ, хаана: 2023.05.07-ны өдөр 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн “Үндэсний бичиг үсгийн баяр-2023” /

Уралдааны дүн:  

Мэргэжлийн ангийн оюутан 

  1. МУИС-ШУС-ХУС Б.Хүслэн-Эрдэнэ 
  2. МУИС-ШУС-ХУС Б.Цэндмаа 
  3. МУБИС-НХУС Л.Цэцэнбилэг 
  4. МУИС-ШУС-ХУС Э.Энхзул 
  5. МУБИС-НХУС Э.Будсүрэн 

Мэргэжлийн бус ангийн оюутан 

  1. МУИС-БС С. Энхжин 
  2. МУИС-ОУХНУС Ц.Биндэръяа 
  3. МУИС-ШУС-ХУС Ц.Халиунаа 
  4. МУИС-ШУС-НУС Б.Анужин 
  5. МУИС-ШУС-НУС Д.Нямжаргал

Мэргэжлийн багш нар 

  1. УБ, “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн багш О.Сүнжидмаа 
  2. УБ, “Баянзүрх цогцолбор” сургуулийн багш Н.Бямбасүрэн 
  3. УБ, “Монгол билиг оюун” сургуулийн багш Ш.Ширнэн 
  4. Хөвсгөл аймаг, Мөрөн хотын “Титэм” сургуулийн багш Б.Оюун-Эрдэнэ 
  5. Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн багш Д.Долгорсүрэн 

Албан хаагч 

  1. “Audor publishing” редактор Х.Түвшинтүлхүүр 
  2. Малын эмч М.Мөнхжаргал 
  3. СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн сувилагч П.Туяа 
  4. Говь-Алтай аймгийн Бургастай дахь улсын гаалийн байцаагч Б.Баярмагнай 
  5. “Сайн финанс” ББСБ Ц.Цэнгэл 

Албан байгууллага 

“Болорсофт” ХХК-иуд тус тус шалгарчээ.

Шүүгч, зохион байгуулагчид

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.