| | USD/MNT 0₮

“Шамбала” хотхонд Т.Ганболдтой нийлж, ах дүү “ЖААМК” хууль бусаар мөрийтэй тоглуулж хөлжсөөр байна

Зайсанд байрлах баячуудын хороолол гэгддэг өндөр дээд зэрэглэлийн "Шамбала" гэх хотхонд улс төрийн нөлөө бүхий эрхмүүдээс эхлээд манай улсын топ баячууд өндөр нууцлалтай мөрийтэй тоглодог гэх.

Монгол улсын нийтээр дагаж мөрдөх хуулийг уландаа гишгэж, хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж орон байраар хангах үйл ажиллагааг мөрийтэй тоглоомын ертөнцөд ах дүү ЖААВК нэрээр алдаршсан этгээдүүд нарийн нууцлалттай зохион байгуулж хөлжсөөр байна. Нэг удаа мөрий тавьж ширээнд суух нь 3 сая төгрөгийн ширээнээс эхэлдэг гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Тэр ч бүү хэл мөрийтэй тоглуулахын хажуугаар садар самуунд уруу татах үйл ажиллагааг зохион байгуулж мэргэшсэн этгээдүүд гэх.

Харин Шамбала гэх өндөр зэрэглэлийн хотхоныг Тордойн Ганболдын эзэмшдэг. Тэрхүү хотхоны нэг сарын түрээс нь 7 сая төгрөгөөс дээш байдаг гэх бөгөөд тэрхүү хотхонд манай улсын өндөр дээд албан тушаалтнууд ширээ захиалж маш өндөр дүнгээр мөрийтэй тоглодог байна. Мөн Тордойн Ганболд нь өөрийн эзэмшлийн байрандаа мөрийтэй тоглоом зохион байгуулаад зогсохгүй өөрөө тоглож, улс төрийн хүрээллийн эрхмүүдийг тоглуулах боломжоор хангадаг байна.

"Шамбала" хотхонд томчуудыг мөрийтэй тоглуулахад хамгийн тохиромжтой гэгддэг. Тэгвэл тус газарт удаан хугацаанд мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулж байхад одоог хүртэл хуулийн байгуулагынхан шалгаагүй нь хачирхалтай.

Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.