| | USD/MNT 0₮

Ч.ХҮРЭЛБААТАР: Биржээр арилжаалагдсан нүүрсээ хилээр гаргахдаа тусгай гарцаар гаргана

    Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэ ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.

    Тэрбээр, "Монгол Улсын валютын нөөц 3,7 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Энэ нь валютын зах зээл тогтворжсон гэсэн үг. Мөн дөрөвдүгээр сард манай улсын нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрсэн. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад 7,5 сая тонноор экспорт нэмэгдсэн байна. Үүнээс гадна Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж байгаа. Биржээр арилжаалагдсан нүүрсээ хилээр гарахдаа тусгай гарцаар гарах болсон. ЭЗХЯ нь гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг. Үүнтэй холбоотой аливаа гомдлыг засгийн газарт танилцуулдаг журамтай болсон. Өмнө хийсэн хэвлэлийн хурлаар нийт 32 гадаадын хөрөнгө оруулагч гомдол гаргасныг ЗГ-ын хуралдаанд танилцуулснаас хоёр асуудал бүрэн шийдэгдсэн байна.

    Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой 20 гомдлыг Эрчим хүчний сайд ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Үлдсэн гомдлууд нь хууль хяналтиын байгууллагад шилжсэн байна. Түүнээс гадна нэмээд 12 гомдол ирсний 5 тавыг нь ЗГ-ын хуралдаанд оруулж тогтоол гаргасан, үлдсэн нь ЗГ-т танилцуулах шаардлагагүй байсан. Мөн ЗГ цалин тэтгэврийг инфляцтай улдуулан нэмэгдүүлнэ гэсэн байр суурьтай байна" гэв.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.