| | USD/MNT 0₮

Д.АМАРБАЯСГАЛАН: Холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу болно

        Засгийн газраас боловсруулсан ҮХНӨ-ийн төслийг өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гишүүдийн 76-г мажоритар тогтолцоогоор, 76 нь пропорционал аргаар сонгохоор саналыг өргөн мэдүүллээ. Үндсэн хууль бол хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль. Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ гол чиг шугам болгож чаддаггүй нь сонгуулийн дан ганц мажоритар тогтолцооноос хамааралтай явж ирсэн байдаг. Тэгвэл өнөөдөр өргөн барьж буй хуулиар 50 хувь нь пропорционал, 50 хувь мажоритар хэлбэрээр сонгуулиа хийхээрээ онцлог юм. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь МУ-ын парламентийн сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах том давуу талыг бий болгож байна. Улс орнууд иргэн бүрийн санал төрдөө ирдэг байх зарчмыг бий болгох үүднээс сонгуулийн тогтолцоог шинэ түвшинд гаргадаг. Тэгвэл манай улсын хувьд холимог сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг болох эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм гэв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.