| | USD/MNT 0₮

Т.Ганболдын “Шамбала” хотхонд ДЭЭДСҮҮД МӨРИЙТЭЙ тоглож, зугаагаа гаргадаг гэв үү

Зайсанд байрлах баячуудын хороолол гэгддэг өндөр дээд зэрэглэлийн Шамбала гэх хотхонд улс төрийн нөлөө бүхий эрхмүүдээс эхлээд манай улсын топ баячууд өндөр нууцлалтай мөрийтэй тоглодог гэх.

Ингэхдээ ах дүү ЖААВК нэрээр мөрийтэй тоглоомын ертөнцөд алдаршсан этгээдүүд дээдсүүдийн мөрийтэй тоглоомыг зохион байгуулдаг байна. Учир нь Тордойн Ганболдын эзэмшдэг Шамбала хотхонд томчуудыг мөрийтэй тоглуулахад хамгийн тохиромжтой гэгддэг. Ах, дүү ЖААВК нь мөрийтэй тоглоомын ертөнцөд алдаршсан этгээдүүд гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Шамбалад цуглан мөрийтэй тоглодог манай улсын толгой баячууд нэг өдөрт хэдэн тэрбумаар мөрий тавьж, түүнийгээ алдаж зарим нь хэд нугалж олдог байна.

Манай улсад мөрийтэй тоглоомоос үүдэж залуус амьдралаа тэр бүү хэл амь насаа алддаг олон тохиолдлыг бид мэднэ. Төрийн албан хаагчид болон залуус амар хялбар аргаар мөнгө олох, алдсан мөнгөө эргүүлэн авахын тулд цахимаар болон өөр бусад хэлбэрээр мөрийтэй тоглодог бол улс төрчид болон баячууд зугаагаа гаргаж мөнгө үрэхийн тулд мөрийтэй тоглодог.

Шамбала хотхонд Монгол улсын хуулинд харшлах үйл ажиллагаа явуулж тэнд мөрийтэй тоглоом цэцэглэж байхад одоог хүртэл шалгагдаагүй. Харин эсэргээрээ Шамбала хотхонд байрлах мөрийтэй тоглоомын үүр, уурхай улам өргөжсөөр байгаа аж.

“Шамбала” хотхоны талаар Тордойн Ганболдын эхнэр Янжингаажид өөрийн цахим хуудаснаа мэдээлэл оруулахдаа: “2013 оноос бидний хамт хөгжүүлсэн дөрөв дэх бөгөөд сүүлийн төсөл бол Зайсан дах 36 айлын 40 гаруй тэрбум төгрөгийн Шамбала хаус хотхон юм. Хамаг тохижилт, барилгын материалыг нь ганцаараа Герман, Сингапураас 20 тонны 33 ширхэг контейнер зөөж бариулсан. Өнгөрсөн долоо хоногийн Заригийн ярилцлагадаа хулгай орсон гэж ярьж байна лээ. Өндөр хашаагаар хүрээлэгдсэн, 24 цагийн хамгаалагчидтай, битүү камертай, чулуу төмрөөр хамгаалагдсан хотхоны барьсан эзнийд нь хулгай ороод байхдаа яахав дээ.

Хэрвээ үнэхээр тийм хулгай гарсан бол Шамбала хотхонд оршин сууж, биднээс байр авсан хүмүүсийн аюулгүй байдал хэцүүхэн байгаа юм байна. Ганболдоос 1-3 сая долларын үнэтэй хаус авчихаад аюулгүй газарт амьдарч чадахгүй бол харамсалтай” гэж байв.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.