| | USD/MNT 0₮

ШИЗОФРЕНИ ӨВЧТЭЙ УЛС ТӨРИЙН МАЗОХИСТУУД

Орчин цагийн Монгол хэмээх улсын улстөрч гэх улсуудынх нь харлуулах ПИ-АР хэмээх технологи нь уландаа унахаар барахгүй ёроолдоо гүн шигдэж дээ. Одоо тэгээд сонгууль болох хугацаа нь дөхөөд ирэхийн цагт нууц үйлдэлтэй зарим улстөрч “гуулиа” цухуйлгаад эхэллээ дээ. Магтуулах нэр төргүй, гайхуулах гавъяагүй эдгээр улс гайгүйхэн шиг ажиллаж яваа хэдэн нөхдөө элдэв арга залиар мөргөж, ар хударгаар нь хутгалж кайф авдаг гаж донтой мазохистууд аж.

Шударга үнэний төлөө зориглон хөдөлсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээ хэдэн жилийн турш элдэв нэр хочоор доромжлов, хийсэн ажил бүрийг нь хичнээн элдэв долоогоор харлуулав. Мань хүн харин гүргэр, бас шөрмөстэй юм. Шүдээ зуун урагш зүтгэсээр л байна. Араас нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар руу овоо хараагаа онилцгоосон. Facebook-ийн ажилтан гэх гадаад нөхрийн постонд дөрөөлж худалч, хулгайчаар нь жилжингээ дуудсан. Үүндээ иргэд олныг итгүүлсэн. Эцэст нь мань хүний үнэн болоод л дууссан байх аа. Өнөөх гадаад нь ажлаасаа ч халагдсан. Оны дараахан яасан. Н.Учралыг Их хуралд оруулсан хуулиар нь далимдуулж сошиал даяар доромжилцгоосон. Ам хаалаа, чих бөглөлөө энэ тэр гэж. Гэхдээ орилсон улс нь троллчид. Мэргэжлийн троллчид. Энэ маягаар сар бүр, улирал болгон нэг хоёр хүнийг сорчлон авч хэдэн сарын турш нийгэмд хог шаар болгон харагдуулах кампанит ажил Монголд зохион байгуулалттай явагддаг болоод уджээ. Троллыг зохион байгуулагч эздийн цаад санаа нь өөрсдийн үйлдсэн хар үйлээ нуун дарагдуулах, идсэн их мөнгөө гуйвуулан зайлуулах гэх мэт далд зорилгуудаас нь хөврөн харагддаг. Үүнийг хэн хүнгүй л харж ойлгож байгаа. Жишээ нь, нүүрсний хулгайчид, банкны хүүлэгчид, махны панзчид, зээлийн өртнүүд, газрын жинхэнэ наймаачид...

Монголын сэтгэл зүй, монголчуудын сэтгэхүйг зориудаар төөрүүлж байгаа далд армийн эзэд тэдэн дунд л байсаар ирсэн. Эзэд өөрсдийн эрх ашиг хөндөгдөх үед нэг цулж болж хамтдаа асар их мөнгөөр, хүчээр өргөн хүрээнд довтолж чадаж байгааг харж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Шадар сайд С.Амарсайхан болж байх шив. С.Амарсайхан Зайсангийн аманд газартай гэнэ, түүндээ амьдарч байгаа л гэнэ. Яармагийн газар, Зайсангийн амыг хотхон, хороолол болгоод зараад, нүүчихсэн Д.Өнөрболор, Л.Гүндалай, Т.Ганболд тэргүүтэй улстөрчдийг, тэнд байсан бургасыг огтлоод хороолол хотхон барьсан MCS, Кёкшүзан Батбаяр, Ама Бямбадорж тэргүүтнүүдийг хамтад нь хусаач... Чадахгүй л дээ. Чаддаг юм бол Байгаль орчны өмнөх сайдууд, Дархан цаазат газрын үе үеийн удирдлагуудыг хамтад нь нийлүүлээд шүүгээч. Мэдээж чадахгүй, эзэд нь тийм захиалга өгөөгүй. Өөрсдөө үүнд хамааралтай учраас. Үүнийг уншаад уур чинь хүрч, бөмбөгдөж шатаах бодол төрж байна уу. Би л хувьдаа цөхөрч, хэлэх үггүй болов. С.Амарсайханы байшин хэдэн мянгийн зөвхөн нэг нь. За тэгээд Их тэнгэр, Бага тэнгэр, Богинын ам, Нүхт, Жаргалантын ам, Хүрэл тогоот, Яармагийн замын өмнөх газар, Бумбатын ам...гээд нэрлээд, нэхээд хайвал дотор муухайрам их тоо гарна. Эдгээр амуудад дандаа хаус хороолол, хувь эдлэнгүүд ч бий. Зайсангийн аманд 2023 оны байдлаар 287.027 га газарт 725 тусгай зөвшөөрөл олгосноос 241.92 га нь 189 аж ахуйн нэгжид, 45.107 га нь 536 иргэний эзэмшилд бүртгэгджээ. 2022 оны дүнгээр 40 гаруй хотхоны 80 гаруй байранд 2309 өрхийн 11574 иргэн аж төрдөг аж. Мэдээж энэ онд шинээр байр ашиглалтад орж, хүн амын тоо нэмэгдсэн ч 2023 оны мэдээлэл хараахан алга. Үүнээс гадна дэлгүүр хоршоо, оффис энэ тэр гээд 150 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик олдов. Зайсанд байрлах олон арван хотхон, хороололлынхон түгжирч, бөглөрч буйг харахгүй байгаа гэсэн үг үү... Яармагийг яриад ч хэрэггүй болж... Тиймээс л шударга үнэний чиг, зүг алдахгүй зүтгэж яваа улстөрчдийнхөө араас чулуу шидэж, ус цацаж явдаг шизофрени нүүрэлж.

Бусдын сүүлнээс зулгааж байгаад өөрсөддөө улстөрийн хонжоо олчих санаатай, зориудаар харлуулж шантаажлах замаар өөрсдийн эрх ашгаа авч үлдэх гэсэн мазохистууд дүүрэн...

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.