| | USD/MNT 0₮

ЭМЯ:ГАШУУНСУХАЙТТАЙ ЗАЛГАА НУТАГТ ХОЁР ХҮН КОРОНАВИРҮСЭЭР ӨВЧИЛСӨН НЬ ТОГТООГДСОН

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ-аас мэдээлснээр өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар коронавирүсийн халдвар дэлхийн 25 улсад нийт 40550 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн тав хоногийн хугацаанд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо тогтворжсон ч сэжигтэй тохиолдол болон тэдгээрийн хавьтлуудын тоо ихэссэн байна. Халдварын улмаас нийт 910 хүн нас барсан нь энэ тоон үзүүлэлт буурахгүй байгааг илтгэж буй юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс санууллаа.

Харин Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хил залгаа, 120 км-ын цаана байрлах Халиут гэдэг газарт шинэ коронавирүсийн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Монгол Улсад шинэ коронавирусийн халдвартай тохиолдол батлагдсан гэсэн үг биш гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо.

ШУУД ҮЗЭХ:

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ-аас мэдээлснээр өнөө өглөөний 08.00 цагийн байдлаар коронавирүсийн халдвар дэлхийн 25 улсад нийт 40550 тохиолдол бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.