| | USD/MNT 0₮

ЦАГААН САРЫГ ЦУЦЛАХ ЭСЭХ ТАЛААР УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХААЛТТАЙ ХУРАЛДАНА

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хаалттай хуралдана.

Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн иргэний хувиар гаргасан Цагаан сарыг хийхгүй байх уриалгыг авч хэлэлцэхээр болжээ.

Дэлхий нийтийг айдаст автуулж олон зуун хүний амийг авч одсон шинэ төрлийн коронавирүсийн халдвараас болж ийнхүү хөл хорио тогтоож, цагаан сарын цуцлах нь зөв гэсэн уриалгыг гаргасан байгаа юм.

Учир нь Хятадууд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж, дээрх вирүсийн халдвар газар авч, хяналтаа алдсан талаар мэдээлсэн юм.

Тиймээс монголчууд энэ жил өнжиж, эрүүл мэндээ сахин хамгаалж, хөл хорио тогтоох нь зөв гэсэн шийдвэрт хүрэх ёстой.

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагаас хаалттай хуралдана.
Улс төр

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.