| | USD/MNT 0₮

ХАНБОГД СУМТАЙ ЗАЛГАА ХАЛИУТ БАЛГАСТ КОРОНАВИРҮСЭЭР ХОЁР ХҮН ӨВЧИЛСӨН НЬ БАТЛАГДЖЭЭ

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын Халиут балгаст шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэний хоёр нь шинжилгээгээр батлагдсан байна.

Тус балгас нь Өмнөговь аймгийн Ханбогд сумтай залгаа буюу хиллэдэг юм байна.

Иймд Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал зөвлөмж гаргаж, үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, ресторан, цайны газруудын эздэд хандаж эрүүл ахуйг сайн сахих хангах, амны хаалт тогтмол хэрэглэх, үйлчлүүлэгчдээ амны хаалт хэрэглэх шаардлага тавьж ажиллах, гараа тогтмол угаах, ажлын байрандаа байнга ариутгал халдваргүйжүүлэлт хийхийн зөвлөмждөө дурджээ.

Мөн хилийн боомтууд болон нүүрс тээвэрлэлтээ зогсоохгүй бол аюултай нөхцөл байдал үүсч болзошгүйг ч анхааруулсан байна.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хотын Халиут балгаст шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэний хоёр нь шинжилгээгээр батлагдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.