| | USD/MNT 0₮

Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиож байна

 
 
Жилд хоёр удаа тохиодог "Балжинням, Дашням" давхацсан билэгт сайн өдөр  намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын аравдугаар сарын 15-ний Мягмар гарагт буюу өнөөдөр тохиож байна. 
 
Энэхүү өлзийт сайн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл хилэнцийн үйлийг санан санан хорьж, боомтилдог уламжлалтай.
 
Бурханы номонд энэ өдрийг Бурхан багш тусгайлан зарлигдсан Өлзийт наран, Цогийн наран хоёр давхцсан өдөр. Энэ сард өчүүхэн охидын царай гуа үзэсгэлэнтэй болдог тул охины орд буюу эмэгтэйчүүдэд ээлтэй сар гэдэг.  Монголчууд элбэг дэлбэг улирал тул бас бэлэгшээдэг аж. 
 
Мөн энэ өдөр Монгол Улсдаа өрх нэмж, сум сунгаж, үүд нээж байгаа олон хос гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг билэгдэлтэй. 
 
Намрын улирал хурим найрын сар байдаг. Тэр дундаа энэ өлзийт сайн өдрийг сонгож хуримаа хийх нь элбэг. Тиймээс ч Гэрлэх ёслолын ордон гал голомтоо бадрааж буй хосуудын хөлд өглөөнөөс үдэш хүртэл дарагддаг юм. 
 
Жил жилийн энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 100 гаруй хос гэрлэлтээ батлуулдаг байна. 
 
О.Гал 
 
Жилд хоёр удаа тохиодог "Балжинням, Дашням" давхацсан билэгт сайн өдөр намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын аравдугаар сарын 15-ний Мягмар гарагт буюу өнөөдөр тохиож байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.