| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан зочид буудалд архидсан төлбөрөө төлөлгүй мурьжээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнгөрсөн сарын дундуур нэгэн зочид буудалд шоудаж хоножээ. Гэвч уусан архи, хоноглосон буудлынхаа төлбөрийг төлөхгүй мурьж алга болсон байх юм. 250 гаруй мянган төгрөгийн төлбөр гарсныг "поп" ах төлөөгүй учраас тухайн буудлын ажилтан эмэгтэйн цалингаас суутгах болоод байгаа юм билээ. Шударга ёс ярьж, шаарддаг хуульч, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан гуай жирийн иргэн, түүний ажилладаг аж ахуйн нэгжийг хохироочихоод хэнэг ч үгүй алга болсон байгаа юм. Ийм хүн шударга байж, шударга ёс тогтоож чадах уу.

Ташрамд дурдахад, Ж.Батзандан, түүний туслахаар ажиллаж байсан Г.Аюулгүй нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж л байгаа юм билээ шүү. Г.Аюулгүйн нэр дээрх “Азийн бамбар” гэх компани Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ төлөөгүй хэрэгт холбогдсон. Ж.Батзандан, Г.Аюулгүй нар "Капитал" банканд хамт очоод 12.6 тэрбум төгрөгийн зээл аваад сүүлдээ компаниа дампууруулсан байдаг. Тэдний авсан зээл өдгөө хүү, алданги, торгуультайгаа нийлээд 17-18 тэрбум болоод байгаа гэсэн. Энэ төлбөрийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сахиулагчид төлүүлж л байгаа юм билээ.

Эх Сурвалж: 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.