| | USD/MNT 0₮

2006 ОНД ҮЙЛДВЭРЛЭГДСЭН 20 МЯНГАТЫН ДЭВСГЭРТҮҮДИЙГ ГҮЙЛГЭЭНЭЭС ТАТНА

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг 2020 оны ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болжээ.

2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.

Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болох юм байна.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртүүдийг 2020 оны ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар болжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.