| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛС “ҮЗЭЛ САНААНЫ ХОРИГДОЛ БЭЛТГЭХ КУРС"-ТЭЭ ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох “ГЭМ БУРУУ”-гийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Түүнийг “албан тушаалаа урвуулан ашиглаж”, “их хэмжээний хохирол учруулсан”, “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгсөн”, “хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн”, “хүний нэр төр, алдар хүндэд халдсан”, “худал мэдээлэл тараасан” нөхөр шүү хэмээн гурван өдөр машиндах ажлаа засаглал гүйцэтгэлээ.

Хүний хувийн болон үндсэн хуулийн эрхийн нэг болох ҮГ ХЭЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨ-ний үндсэн агуулга нь үгээр болон бичгээр, мөн мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо ил илэрхийлэхэд оршино. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ бол хүний үндсэн эрх бөгөөд ардчилсан нийгэмд улс төрийн үзэл бодлын илэрхийллийн чухал элемент болохын хувьд энэхүү эрх чөлөөний дагуу хүн бүрийн өөрийн санаа бодолтой байх, мэдээлэл болон бүх төрлийн үзэл санааг хайх, олж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх эрхтэй.

Энэхүү эрх чөлөөг эдлэх явдал нь үүрэг хариуцлагатай хамтдаа хэрэгжих учиртай тул үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, бусдын нэр төр болон эрхийг хамгаалах буюу нууц мэдээллийг задруулахаас сэргийлэх зэрэг зорилгоор гаргасан хэм хэмжээгээр хязгаарлагдана.

Ардчилсан тогтолцоот орон, хүмүүнлэг нийгэм, эрүүл орчинд дээрх тодорхойлолтыг /2х2=4/ гэдэг шиг мэднэ. Гэтэл манай хайрт Монгол Улс, дээд диктатурт засаглал, мяндагтангууд үл хайхардаг нь харамсалтай. Бүр гутамшигтай.

Алх тасхийлээ. Түүнийг нийтийн албанд ажиллахыг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Мөн 2.7 сая төгрөгөөр торгох ялаар давхардуулав.

            Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн итгэл үнэмлийн үүднээс ард иргэдийн санах ойг сэрээж явсан иргэн Д.Мөнх-Эрдэнэ ийнхүү үзэл санааны хоригдол боллоо.

Монгол улс “Үзэл санааны хоригдол бэлтгэх курс"-тээ элсэлт авч эхэллээ дээ, иргэд ээ!!!

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.