| | USD/MNT 0₮

"СОЛОНГО ЛАЙН" КОМПАНИС 60 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН Т.ЭРДЭНЭТУЯАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭЭД ЗАМХАРЧЭЭ

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяаг 2018 оны зургадугаар сард их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан байдаг.

Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  “Солонго лайн” компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрөл олгохдоо давуу эрх олгосон. Түүнийхээ хариуд 60 орчим сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдсон юм.

АТГ-аас түүнийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалт явуулж дууссан.

Т.Эрдэнэтуяад холбогдсон хэргийг АТГ богино хугацаанд шалгаж, яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар хэргийг нь прокурорт шилжүүлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын удирдах албан тушаалтан Т.Эрдэнэтуяад хот төлөвлөлтөд тусгагдаагүй барилга, байгууламжийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хээл хахууль авсан хэргээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.

Тэгэхээр эл хэргийг одоо прокуророос хянаад, цаашаа шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхээр болсон ч өнөөдрийг хүртэл энэ хэрэг хаана байгаа нь мэдэгдэхгүй замхарчээ. Хавтаст хэрэг шүүхэд ирээгүй байгаа бөгөөд прокурорын шатанд байгаа юу, эсвэл хэрэгсэхгүй болгосон уу гэдгийг холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяаг 2018 оны зургадугаар сард их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилсан байд
Нийгэм

Сэтгэгдэл (32)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.