| | USD/MNT 0₮

ШУВУУ АЖИЛЛАГАА бол АВРАХ АЖИЛЛАГАА

Монголчууд саяхан нэг "хүндтэй" эрхмийг бүх нийтээрээ шахуу нүд, чих тавин тосож авлаа. Ердөө 10-хан жилийн өмнө МАНдаж явсан Т.Бадамжунай, өчигдөрхөн гундаж эх орондоо ирлээ. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа:

ЖДҮ сангийн үүслийг судлахаар яалт ч үгүй Т.Бадамжунай гэж хүнтэй холбогдох. Бүр хүүгүй, эргэн төлөлтгүй байж, тэр мэдээллүүд бүгд устсан. Даанч хууль хяналтын байгууллагууд М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж гэдэг хүмүүст хариуцлага ярих нь бүү хэл эгцэлж харж ч чадахгүй юм! хэмээн жул жул текст бичээд эхлэв.

Филиппинээс АТГ, ЦЕГ-т баривчлагдан ирж буй Т.Бадамжунай бол эргүүлэн авчирч байгаа анхны тохиолдол гэж ирээд л ажиллагаагаа сайрхан яригчид яриа өгөх харагдсан.

Гэтэл визний зөрчлөөр Филиппин улсад 2-5 жил авах болоод байхад нь МАНгарууд “Шувуу ажиллагаа” гэх нэрийн дор аврах ажиллагаа хийж эх оронд нь авчирчээ.

Филиппиний талд:

-Манай улс энэ өвгөнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм гэх ухааны зүйл ярьсан бололтой. Сүүлдээ Монголчууд “Шувуу ажиллагаа” чинь аврах ажиллагаа байсан юм биш үү? гэж эргэлзээд эхэлжээ МАНгарууд аа!!!

 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.