| | USD/MNT 0₮

Л.ЭНХ-АМГАЛАН: Шинжлэх ухаан, технологийн санд тендерийн ченжүүд нүүрсний хулгай шиг цавчаа хийж байна

      Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг холбогдох сайдууд танилцуулж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

     Тэрбээр, "Өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоол гарлаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд шинжлэх ухааны байгууллагын эрдэмтдийн оролцоог хангах, ялангуяа томоохон төсөл хөтөлбөрийн техник, эдийн засгийн судалгааг төр өөрөө шинжлэх ухааны байгууллагуудад захиалж хийлгэх чиглэлийг засгийн газарт үүрэг болгож өнөөдөр тогтоол болж гарлаа. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэр зэсийн гүн боловсруулалтын ТЭЗҮ-г боловсруулахад хувийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Гэтэл эдгээр хувийн компаниуд нь Эрдэнэт үйлдвэрээс өндөр дүнгээр тендер аваад манай шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр хямд үнээр гүйцэтгүүлдэг. Цүнхний буюу тендерийн компаниудын ченжийн тогтолцоо төрийн байгууллагууд болон шинжлэх ухааны байгууллагуудын хооронд тогтсон байна. Яагаад энэ тогтолцоо бүрдсэн бэ гэхээр, шууд гэрээ хийх зохицуулалт байхгүй учраас энэ орон зайг ашиглаж тендерийн ченжүүд дунд нь нүүрсний хулгай шиг цавчаа оруулж байна. Үүнийг зайлшгүй халах шаардлагатай. Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжүүлсэн төслийн 90 гаруй хувь нь патент болж гарч чадалгүй "үхлийн хөндий"-д оршиж байна" гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.