| | USD/MNT 0₮

БАЯНГОЛ дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ажлаа авснаас хойш "УДИРДЛАГУУД" ДАВХАРДСАН ТООГООР 70 гаруй удаа солигдсон

Өнгөрсөн долоо хоног буюу 3 дугаар сарын 29-нд БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлаар БГД-ийн ИТХ-ын ээлжит хурал болж  дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонхын санал нэгдсэн гэгдэж байв. Энэ асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.

-БИД Ө.СУМЪЯАБААТАР АЖЛАА ӨГТӨЛ МАН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭНЭ-

БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч мэдээллийн үеэр хэлэхдээ: "Өнгөрсөн долоо хоног БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлаар БГД-ийн ИТХ-ын ээлжит хурал болсон. Хуралд нийт 33 төлөөлөгч оролцож хурлын ирц бүрдэж дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар БГД-ийн Засаг даргыг огцрууллаа. Бид сөрөг хүчний ажлаа хийгээд өнөөдрийн Засаг дарга болон түүний багт тодорхой хяналт тавьж, шахалт өгч дүүргийн 200,000 гаруй иргэдийн эрх ашгийн төлөө ажилласан. 

Өнгөрсөн жил нутгийн өөрөө удирдах байгууллага буюу нийт төлөөлөгчийн 73,9 хувь нь БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсан. Харамсалтай нь Нийслэлийн засаг дарга Нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүлээж аваагүй. Ингээд бүтэн нэг жил Ө.Сумъяабаатар ажлаа хийж явсан. Бид ажил сайжруулах байдал дээр олон удаа уулзаж тодорхой шаардлага тавьж Нийслэлийн аудит, санхүү зэрэг бусад зүйл дээр шаардлага тавьж, санал зөвлөмжөө өгч байсан. Дүүргийн засаг даргыг огцруулах асуудлыг ярьсан нь маш олон үндэслэлтэй:

Нэгдүгээрт, Нийслэлийн аудитын газар дээр 2022 оны Нийслэлийн аудитын дүгнэлт гарсан. Ковид цар тахлын үед төсвийн мөнгийг үргүй зарцуулахгүй гэдэг засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл энэ тогтоомжийг зөрчсөн олон асуудал гарсан.

Өнөөдөр БГД-ийн эрүүл мэндийн асуудал, хүүхдийн нас баралт, хүчирхийлэл, хог хаягдлын асуудал ямар байгаа билээ. Тийм учраас засаг даргыг огцруулах асуудлыг ярьсан. АН-ын бүлгийн төлөөлөгч нар өөрсдийн эрх ашгийн төлөө яваагүй. Бид энэ хүний бүрэн эрхийг дуустал МАН-ын төлөөл Засаг паргын үүрэгт ажлаа хийх болно. Бид дараагийн засаг даргад ч мөн адил дээрх шаардлагуудаа тавьсаар байх болно".

-УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ДАВХАРДСАН ТООГООР 70 ГАРУЙ УДАА СОЛИГДСОН-

 

БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч: "БГД дээр хүний нөөцийн бодлого алдагдсан байгаа. 2020 оны 2 дугаар сараас одоог хүртэл ажилчдын цомхотгол тоогоо алдсан. Удирдах албан тушаалтнууд давхардсан тоогоор 70 гаруй удаа солигдсон байгаа. Энэ нь төрийн үйлчилгээ алдагдаж байгаатай шууд холбоотой. Мөн удирдах албан тушаалтан нь авлигатай тэмцэх газар шалгагдсан хэрэг байгаа. Тийм учраас бид дүүргийн засаг даргад хариуцлага тооцуулах гэж огцруулсан".

-НИЙСЛЭЛИЙН НАМЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР НАР ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ-

БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Мягмарсүрэн "Манай дүүрэгт нийт 39 төлөөлөгч байгаа. Эдгээр нь зөвхөн нэг нам биш олон намаас сонгогдсон бүрэн эрхт төлөөлөгчид байдаг. Энд ганц АН-ын төлөөлөгч нар санал гаргаад Засаг даргыг огцруулж байгаа асуудал биш. Эрх барьж байгаа намын төлөөлөгч нар бүгд санал нэгдэж гаргасан. Мөн МАН-ийг удирдаж байгаа МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатарыг удирдаж байгаа Монгол ардын Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазар нар энэ шийдвэрийг харах хэрэгтэй. Бид иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг хяналттай байлгаж, иргэдэд төрийн үйлчилгээг зохистой хүргэх, төрийн мөнгийг зөв хяналттай байлгахын тулд анхаарлаа хандуулж, санал дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм".

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.