| | USD/MNT 0₮
МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, зарим гишүүдийнхээ намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэхээр болжээ. Тодруулбал, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон болон гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох, намын гишүүнчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх бололтой.
УИХ-аар баталсан МАН-ын дүрмийн 34 дүгээр зүйлд илтэд ёс зүй зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлигын хэрэгт холбогдсон бол хугацаатай болон хугацаагаагүйгээр намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар авлигын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд болон зарим дүүрэг, орон нутгийн МАН-ын гишүүдийн гишүүнчлэлийн асуудлыг ярих бололтой.