| | USD/MNT 0₮
УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотой АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр О.Баасанхүү “Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх харамсалтай мэдээ сонслоо. Ардчилсан нам УИХ-д 11 гишүүнтэй. Харамсалтай нь өнөөдөр нэгийг нь түдгэлзүүлж Өмнөговийн АН-ыг төлөөлөх нэг хүнийг байхгүй болголоо. Харамсалтай гэх учир нь сүүлийн үед АН-руу дайрах МАН-ын санхүүжилттай удаа дараа тасралтгүй гүтгэлэг цацагдах болсон. Үүнд бид харамсаж байгаа. МАН өнөөдөр өмнөговийн төлөөлөл хэн байх эсэхд хуйвалдаж шийдлээ. Бүх хулгайчдаа нэн яаралтай гаргаж ир. Бид нарын мэдсэн албан бус мэдээллээр багадаа 18 нэр бүхий хүн албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэгт холбоотой. Заавал АН-руу нэр төрийг нь гутаах гэж дайрч байгаад харамсаж байна” гэлээ.