| | USD/MNT 0₮

Д.АМАРБАЯСГАЛАН: Цаг урагшлуулахыг энэ жилдээ хийхгүй

     ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг урагшлуулах санал гаргасан. Тодруулбал, тэрбээр гуравдугаар сарын 17-ны 597 дугаар албан бичгээр холбогдох газруудад санал авахаар хүргүүлсэн байдаг. Тус албан бичигт "Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөлд санал авахаар хүргүүлж байна. Судлан үзэж саналаа яаралтай ирүүлэхийг хүсье" гэсэн байдаг. Тэгвэл уг асуудлын талаар тэрбээр "Цахим хөгжил харилцаа холбооны яам, Стандарт хэмжилзүйн газраас олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэх техникийн зохицуулалтуудыг хийхэд хугацаа ордог гэх санал ирсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар дээр шийдвэр гаргана. Гэхдээ цаг урагшлуулахыг энэ жилдээ хийгүй" гэлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.