| | USD/MNT 0₮

ЭМЯ:МОНГОЛД КОРОНАВИРҮСИЙН ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ

Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүйг ЭМЯ-наас өнөөдөр албан ёсоор мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд өвчний төстэй шинж тэмдэг илэрсэн 85 тохиолдлыг тусгаарлаж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж, сөрөг хариуг баталгаажуулжээ.

Одоогоор ХӨСҮТ-д долоон хүнийг хянаж байгаа талаар тус төвийн дарга Д.Нямхүү мэдээлэв.

Монголын хувьд сэжигтэй аюултай гэсэн ангилалд багтсан байгаа улс юм. Тиймээс хүн ард тайвширч болохгүй, дархлаагаа бүү сулруул, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ, маскаа зүүж хэвш, гараа тогтмол савандаж угаа. Өвчин маш хурдацтай тархаж, халдварласан хүний тоо өдөрт 4000 орчмоор нэмэгдэж буй тул дор бүрнээ сэрэмжилж, ДЭМБ-ын зөвлөгөө зөвлөмжийг дагаарай.

 

Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүйг ЭМЯ-наас өнөөдөр албан ёсоор мэдээллээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.