| | USD/MNT 0₮

“ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙ ТЭМДЭГЛЭНЭ” ГЭЖ АЖИЛЧДАДАА ЭРХЛЭГЧ НЬ ДУУДСАНЫ УЛМААС ГУРВАН ОХИН ГЭРТЭЭ ТҮГЖҮҮЛЖ, ТҮЛЭГДЭЖ АМИА АЛДАВ

Дархан-Уул аймагт өчигдөр ахуйн хүрээнд харамсалтай хэрэг гарч 1-5 насны гурван охин түлэгдэж амиа алдсан талаар мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Орхон аймгаас түр хугацаагаар ирсэн Ч-гийнх айлын хажуу өрөө түрээслэж амьдарч байжээ. Улмаар амьдарч байсан өрөөнийх нь паар задарч, түгжүүлээд үлдсэн гурван хүүхэд түлэгдэж амиа алдсан байна. Тэгвэл энэ харамсалтай хэрэг юунаас болов.

Аав ээж нь хүүхдүүдээ яагаад хайхрамжгүй байдлаар орхиод түгжээд явсан бэ гэдгийг сурвалжлахад Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан 50 жилийн ойн баярт бэлдэх нэрийдлээр хорио цээрийн үед баг ажилтнуудаа дуудаж дарамталжээ. Энэ үеэр тус цэцэрлэгийн үйлчлэгчийн гурван хүүхэд гэртээ цоожтой байх үеэрээ халуун усанд түлэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Ээж нь сэтгэл санааны гүн хямралд орж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байгаа аж. Залуухан ээж гурван хүүхдээ ажлын байрны дарамтнаас бол алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед багш ажилчдыг ажлын байран дээр дуудахгүй байхыг салбарын сайд нь анхааруулсан байгаа. Гэвч баяр тэмдэглэнэ гээд багш ажилчдадаа дуудсан цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрсайханы асуудлаар салбарын сайдад нь хандаж хариуцлага тооцуулахаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардлага хүргүүлэхээр болжээ.

Энэхүү харамсалтай хэргийн талаар гадагш мэдээлэл гаргаж болохгүй шүү гэсэн үүрэг даалгаврыг тус цэцэрлэгийн эрхлэгч нь багш ажилтнууддаа үүрэг өгсөн гэнэ. 

Дархан-Уул аймагт өчигдөр ахуйн хүрээнд харамсалтай хэрэг гарч 1-5 насны гурван хүүхэд түлэгдэж амиа алдсан талаар мэдээлсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (40)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.