| | USD/MNT 0₮

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨНӨӨДӨР ДАХИН ХУРАЛДАНА

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өчигдөр хаалттай хуралдаж БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гахай, тахианы махыг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан юм.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирүсийн өвчлөл дэгдэж байгаатай холбогдуулан аль нэг эмнэлгийг суллаж, зөвхөн өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалтаар ашиглах зэрэг шийдвэрийг гаргасан байгаа.

Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комисс дахин хуралдана. Хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг дахин хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөжээ. Мөн коронавирүсээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжийг худалдаж авахын тулд Засгийн газраас хэдэн төгрөг шаардлагатай эсэхийг ч хэлэлцэхээр болжээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өчигдөр хаалттай хуралдаж БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гахай, тахианы махыг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.