| | USD/MNT 0₮

ГАДААДЫН ЗОРЧИГЧДЫН ТОО ӨСЧЭЭ

ҮСХ-ны мэдээгээр 2019 онд улсын хилээр орсон гадаадын зорчигдын тоо 6.4 хувиар өсчээ. 

Тодруулбал, 636.9 мянган хүн орж ирсэн нь өмнө оныхоос 38.5 мянган хүнээр буюу 6.4 хувиар нэмэгджээ. Гэхдээ улсын хилээр өнгөрсөн онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 5.5 мянгаар буюу 0.1 хувиар буурчээ. 

Хилээр орсон гадаадын зорчигчдын 59.6 мянга нь буюу 9.4 хувь нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор ирсэн бол 577.3 мянга буюу 90.6 хувь нь аялал жуулчлалаар ирсэн байна. Аялал жуулчлалын зорилгоор хил орж ирсэн гадаадын зорчигчдын тоог өмнөх онтой харьцуулахад 47.9 мянгаар буюу 9.1 хувиар өссөн байна. 

Өмнөх онтой харьцуулахад манай улсад ирсэн Вьетнам улсын жуулчид 357 хүнээр буюу 50.7 хувь, Хонконгийн иргэд 1190 буюу 38.1 хувиар, БНСУ-ынх 17095 хүнээр буюу 20.3 хувиар, Малайз улсынх 331 буюу 19.1 хувиар, Япон улсын зорчигч 3429 хүнээр буюу 30.6 хувиар тус тус өссөн байна. Харин Турк улсын иргэд 825 буюу 30.6 хувиар, Украйн улсынх 308 хүнээр буюу 20 хувиар, Австрали улсынх 481 буюу 6.4 хувиар тус тус буурчээ. 

Улсын хилээр нэвтэрсэн гадаадын 636.9 мянган хүний 89.4 хувь нь 30 хүртэл хоног, 8.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 2 хувь нь 30-аас 90 хүртэл хоногоор ирсэн байна. 

 

ҮСХ-ны мэдээгээр 2019 онд улсын хилээр орсон гадаадын зорчигдын тоо 6.4 хувиар өсчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.