| | USD/MNT 0₮

Гишүүн асан Н.Номтойбаярыг өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ

Намрын чуулганы нэгдүгээр сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг батлах санал хураалт олонхын санал авч чадалгүй унасан тул уг санал хураалтыг хүчингүй болсонд тооцох горимын санал гаргасан нь дэмжигдсэн. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь буюу 88.1 хувь нь дэмжиж, бүрэн эрхийг нь албан ёсоор түдгэлзүүлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Төрийн ордон дахь өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ. Энэ талаар түүний ажлын албаны ажилтан өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. 

Гишүүн асан Н.Номтойбаярыг өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.