| | USD/MNT 0₮

Энэ удаагийн чуулган ОНЦ дүн авлаа

Энэ удаагийн хаврын чуулган агуулгаараа ч, хэлэлцэж баталсан асуудлуудаараа ч ихээхэн онцлогтой. 11 сар завсарлагагүй ажиллаж, тасралтгүй хуралдахдаа гурван парламент дамжсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадсан юм. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын гурван чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна.

Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь сүүлийн 20 жил яригдсан асуудлыг иргэдийн санаа бодлыг сонсож, судлаачдын санал, шүүмжийг тусгаж, улс төрийн намууд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэсэн. 2000 онд Үндсэн хуульд оруулсан “дордох”-ын долоон нэмэлт, өөрчлөлтийн зургааг нь засан сайжруулж чадсан. Иймд Улсын Их Хурлын Тамгын газар хуулиар хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж, иргэдээс “онц” дүн авлаа. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дурдахдаа “Ихээхэн хүч хөдөлмөр, итгэл сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль, тогтоолыг хэлэлцэн баталсны дотор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ парламентын төдийгүй Монгол Улсын Их Хурлын түүхэнд тод үсгээр бичигдэж үлдэх нь гарцаагүй” хэмээн онцолсон юм.

Түүний хувьд 2019 оны хоёрдугаар сарын 01-нд тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсон. Орсноосоо хойш УИХ-ын гишүүд болоод чуулганы дэгийг яггүй сайн сахиулсан гэж хэлж болно. Тухайлбал, УИХ-ын даргын үүрэгт Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн хуралдааныг даргалах, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах зэрэг багтдаг. Тэрбээр энэ үүргээ хангалттай биелүүлж буй. Учир юу гэвээс энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталжээ. Холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг 19, нийтийн сонсгол 3 удаа зохион байгуулсан байна.

Үүнээс гадна 2020 онд Ирээдүйн өв санд байгалийн баялгаас 1.0 их наяд төгрөг хуримтлагдахаар төсөвлөсөн. Одоо тус санд 350 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Үүнийг 2030 оноос зарцуулж эхлэх бөгөөд парламент түүхэндээ анх удаа Ирээдүйд зориулсан өв санг нэмэх баланстай үлдээж байгаа нь энэ юм.

Энэ ч утгаараа Г.Занданшатар бол ард иргэдэд үе үеийн УИХ-ын даргуудаас илүү рэйтинг өндөр байгаа.

Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын гурван чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.