| | USD/MNT 0₮
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн УИХ-д өргөн барьсан газрын тухай долоон багц хуулийг эргүүлэн татахаар болжээ. Тус хуулийн төслүүдийг эргүүлэн татахаар болсон үндэслэлийг тайлбарлахдаа "
1. Хотын ерөнхий төлөвлөлт хийсний дараа газар олголтын асуудлыг шийдэх
2. Хөдөө орон нутаг, иргэдээс газрын хуультай холбоотой шүүмжлэл нэлээд
байна. Ялангуяа малчдын бэлчээртэй холбоотой асуудал зөрчигдөж байна. Уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж шүүмжилж байгаа учраас хуулийн төслийг татах үндсэн нөхцөл болсон. Газрын багц хуулийн төслүүдийг Хотын ерөнхий төлөвлөгөө гарсны дараа хуулийн төслүүдийг дахин өргөн барина. Төлөвлөлтийн дагуу газар олголт хийгдэх ёстой. Бид одоо цахим системээр нийслэлийн төлөвлөлтийн дагуу газрыг олгодог болсон. Төлөвлөлтөд ороогүй тохиолдолд газар олгохгүй гэсэн үг. Гэхдээ нийслэлийн хувьд нарийвчилсан төлөвлөлт хийж гаргана. Нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа төлөвлөлтийн дагуу газар олгодог хууль эрх зүйн шинэ орчин бүрдэнэ" гэв.