| | USD/MNT 0₮

Гаднын банкнуудыг Монгол Улсад оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлал болон эдийн засгийн өсөлтийн тухай өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэр голдуу зээлийн асуудлаар ярилцдаг байсан бол энэ удаад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр уулзалтууд хийлээ.

Тухайлбал Samsung, Daewoo, Korea telecon< Hyundai зэрэг томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтуудын боломжуудын талаар санал бодлоо солилцсон. Мөн Бизнес форумд оролцож хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцсан. Цаашид Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд зээл биш гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцолж хэлье.

ҮСХ-ноос мэдээлснээр 2022 онд эдийн засаг 4.8% болж өссөн. 2020 онд манай улсын эдийн засаг 4.6%-аар унасан. 2021 онд эдийн засгийн өсөлт 1.6% байсан. Цар тахлын өмнөх онтой харьцуулахад эдийн засаг 1.6%-ийн өсөлттэй байна.

Өнгөрсөн гурван жилийн эдийн засгийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ. Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөгт хүрсэн.

Ард иргэд болон бизнес эрхлэгчдийг 2023 онд ямар нөхцөл байдал угтаж буйг хэлье. Энэ онд хэд хэдэн зүйл эдийн засагт эерэг гарна гэж тооцоолж байгаа.

Нэгдүгээрт, зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байгаа. Монгол Улсын экспорт сайн байна.

Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаатай болно. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ.

2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд Монгол Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа.

Нийт монголчууддаа сайхан шинэлэхийн ерөөлийг дэвшүүлье" гэжээ

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.